2012-01-31
Одоо л чи намайг хайрла
  Энэ бол миний амьдралын жинхэнэ үнэн
Хэн бол, Миний амьдралын жинхэнэ үнэ нь?
Чи бол миний амьдралыг тэтгэгч хүн нь
Би бол чиний амьдралыг тэтгэгч гүн нь
Ийм байхад яагаад бид үл ойлголцном
Би гайхаад "Яагаад би ийм хойлог болцым?"
Гэж өөрөө өөрөөсөө асууна
Гэр бүлийн хэрүүлээ чамаасаа бас нууна
Гэнэт тэр бүгдийг хэлэнгүүт бүгд буруугаар эргэнэ
Харанхуйд автан хайрт минь байхгүй хүнийг байгаа гэнэ
Харин би үнэнээ хэлэн чи минь л надад ганцхан гэнэ
Хамгийн гол нь энэ бүхэн л миний хэлэх ганц үнэн
Хамаг юм оронгоороо эргэж
Хар толгойг минь аянга ниргэж
Үзсэн амьдрал минь нүдний өмнө жирс хийнэ
Үлдсэн амьдрал...
бичсэн: Бидний хайрын блог | цаг: 10:53 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2012-01-31
Хагацал
Үзэн ядахыг хүсэвч Үнэндээ чамд дурлажээ
Уулзахгүй байхыг хүсэвч
Өдөржин чамайг хүлээнэ
Үнэхээр мартая гэхэд
Үргэлж чамайг бодоод байна
Солиод үзье гэхэд Сэтгэл минь чамайг мөрөөднө
Дургүй гэж амнаас минь гаравч
Дуртай гэж зүрх минь цохилно
Чамайг мартаж чадна гэж бодовч
Мартаж чадахгүй нь зүрх минь
Ухаангүй дурлажээ чамдаа
Ухаарч намайг ойлгооч
Чамайг гэсэн сэтгэлийг минь
Цааш бүү түлхээч...
бичсэн: Бидний хайрын блог | цаг: 10:51 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2012-01-26
Мессенжер дэх хайрын амт
  …Хайрласан сэтгэл минь намайг зовоох юм
Хором, мөч бүрт чамайг минь бодогдуулах юм
Харилцах цонхоор чиний минь бичсэн
Хайр шингэсэн мессежүүдийг
Нэгийг нь ч үлдээлгүй бүгдийг нь уншиж
Нэмээд бас түүхийг нь онгичиж
Мартчих вий гэж эргэн санаж
Магад хүн уншчих вий гэж устгаж
Өдөржин ажлын ширээний ард
Өөр зүйлийг, гагцхүү чамайг бодож
Өмнөх ажлаа хойш нь тавьж
Өрөөлд тэгээд зэмлүүлж суух
Тийм л байдалд би чинь орчихлоо
Тэгсэн хэр нь би чинь жаргалтай… ...
бичсэн: Бидний хайрын блог | цаг: 16:45 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2012-01-26
Зулаад
Чимээгүйхэн инээх чинь надад жаргал нэмдэг
Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөржин өег явдаг
Уруул давсан бүхэн чинь миний хувьд үнэтэй
Учрах тавилан бий эсэхийг мэдэх тусмаа би чамайг улам ихээр хайрладаг
бичсэн: Бидний хайрын блог | цаг: 15:11 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2012-01-26
Чамдаа
 Дулаахан энгэрт чинь эрхэлж
Халуухан хайранд чинь нялхарч
Ганцхан хайраа чамдаа зориулж 
Гэгээхэн орчлонд жаргаж явна.

Зүрхнийхээ нандин бүхнээ ганцхан чамдаа зориулж 
Зүгээр л би дэргэд чинь байхыг хүсэж байна
Наддаа ирсэн миний ганцхан шүтээн 
Насан туршын минь аз жаргал чи минь шүү...
бичсэн: Бидний хайрын блог | цаг: 15:00 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2012-01-26
Сайхан бүсгүй
бичсэн: Бидний хайрын блог | цаг: 14:16 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2012-01-26
Хайрын шүлгүүд
Мөрөөдлөө би урт шүлэг болгомооргүй байна
Мөнхийн хайр чамайгаа тэврээд л алдмааргүй байна
Хайраа би хэн нэгэнтэй хуваалцмааргүй байна
Хадгалж байгаад ганцхан чамдаа өгмөөр байна

Сэрэмгүй зүүдний чинь эзэн нь би байхсан
Сэвгүй сэтгэлийн чинь жигүүр нь би байхсан
Сэр сэр хийх салхины чимээ болж
Сэргэлэн чамдаа очих юмсан

Мөнхөд орших оддын дунд чамтайгаа байна
Мөнгөн сарны туяан дор ч чамтайгаа байна

Ухаалаг даруу харцанд чинь
Уянгалаг сайхан үгэнд чинь
Хайр татсан харцанд чинь
Хөөрхөн цагаан царайнд чинь би
Хөл алдан дурлажээ

Хайртай болсноо илчлээд байгаараа
Өөр нэгэнд үл алдах
Үнэнч сэтгэ...
бичсэн: Бидний хайрын блог | цаг: 13:57 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2012-01-26
Сүсэгтэйдээ бус хайртайгаас

Сүсэгтэйдээ бус хайртайгаасаа би
Сүүдрийг чинь хүртэл гишгэхгүйсэн гэж
Эр хүн чиний тэнгэрлэг хийморийг дээдлэн
Элэг зүрхэндээ тэмүүлэн санаж явна

Үүлэн цаанаас нар хүлээж
Үгний чинь цаанаас хайр горьдож удлаа
Мөд намайгаа жаргаахгүй хайрын шорон
Мөргөлийн цагаан халуун сүм минь

Өлмий дор чин хайраа булаад
Үхэж болшгүй орчлонд хөлөө төөрүүллээ
Өрөөлийн уруул руу цорвойж жаргахад чинь
Өлмий дор чинь ивээс болог дээ миний хайр

Б.Лхагвасүрэн

...
бичсэн: Бидний хайрын блог | цаг: 13:52 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
2012-01-22
Надаас урссан хайрын дуслууд...
Уулзалгүй удсандаа ялархаж үг холбоогүй ээ
Надад хайр шүлэг шинэснийх
Бодол болж үзгээр цаас хөндүүрлүүлээгүй ээ
Надруу дурлал онгод урсгасных…
...

Цэцэгсийн тоос хүртсэн зөгий шиг
Чинийхээ зүг өдөр бүр тэмүүлнэ
Хараагүй өдрөө үгүйлж өнжөөд
Харанхуй шөнө нь зүүдэлж учирдагаа чамтайгаа…
... Үүлсийн дундаас шатааж мандсан нархан билээ
Уулсын дундаас ургаж мандсан зулхан билээ
Эгшиг дундаас урсаж уянгалсан яруу билээ
Элээх насны минь эцэс хүрэх энхрийхэн билээ
...

Чамайгаа эрэх зайнд нүд минь эзгүйрхэд
Чанд алсаас дуулах гэж зүрхээ тавин чагнадаг аа
Тодрох дүрийг чинь олж аваад
Тайвширч зүрх минь баясдаг аа…
...

Тэ...
бичсэн: Бидний хайрын блог | цаг: 16:42 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2012-01-21
Хайртдаа
Өр зүрх минь өөрөөр чинь өвчилсөөн, эдгэшгүйгээр
Өдөр ирэх тусам хүндэрсээр
Үхэхдээ л илааршина, 
Би чамдаа тэмүүлсэн их хайраар өвчилсөөн…
бичсэн: Бидний хайрын блог | цаг: 16:36 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих