2012-01-22
Надаас урссан хайрын дуслууд...
Уулзалгүй удсандаа ялархаж үг холбоогүй ээ
Надад хайр шүлэг шинэснийх
Бодол болж үзгээр цаас хөндүүрлүүлээгүй ээ
Надруу дурлал онгод урсгасных…
...

Цэцэгсийн тоос хүртсэн зөгий шиг
Чинийхээ зүг өдөр бүр тэмүүлнэ
Хараагүй өдрөө үгүйлж өнжөөд
Харанхуй шөнө нь зүүдэлж учирдагаа чамтайгаа…
... Үүлсийн дундаас шатааж мандсан нархан билээ
Уулсын дундаас ургаж мандсан зулхан билээ
Эгшиг дундаас урсаж уянгалсан яруу билээ
Элээх насны минь эцэс хүрэх энхрийхэн билээ
...

Чамайгаа эрэх зайнд нүд минь эзгүйрхэд
Чанд алсаас дуулах гэж зүрхээ тавин чагнадаг аа
Тодрох дүрийг чинь олж аваад
Тайвширч зүрх минь баясдаг аа…
...

Тэмүүлэхгүй, үгүйлэхгүй, дурсахгүй
Чөлөөт иргэн асан миний сэтгэл
Шохоорхохгүй, шунахгүй, хуурахгүй
Чамд дурласан миний сэтгэл…
...

Эрвээхэй алаг нүдэнд нь гуниг хуруулахгүй гэсэндээ
Ихэмсэг ялгуун төрхнөөс нь инээд үргээхгүй гэсэндээ
Эргэх хорвоогийн нугачаанаас тэмцэж гарсан дурлал юм шүү
Итгэл сэтгэлийн ариунаас ялгарч дэлгэрсэн хайр юм шүү
Бичсэн: Бидний хайрын блог | цаг: 16:42 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 154 удаа уншигдсан.



:-)
 
xaax