2012-02-02
Хайрын тухай
Хайрын тухай түүх хязгааргүй, төгсөшгүй, яг л эхлэл үгүй басхүү төгсгөл үгүй мэт. Хичнээн олон зуун хүн, хэдэн мянган жилийн турш хайрын тухай ярьсаар ирсэн хэдий ч тэрээр дундаршгүй их далайн агуу их баялаг адил мөнхөд аливаа бүхэнд аз жаргалыг харам үгүй бэлэглэсээр л, ундарсаар л  ...

Хайр гэдэг бол үнэндээ итгэл аж. Гэхдээ хэмжээлшгүй, төсөөлшгүй их итгэл аж. Түүнийг хэмжинэ хэмээвээс дэндүү их тэнэглэл, түүнийг үгүйсгэнэ хэмээвээс дэндүү их гунигтай, магадгүй оршин тогтнолоо ч эвдэж мэднэ.

Хүн бүхнийг хөглөдөг зүйл бол хайр л байдаг, надад ч ялгаагүй. Яагаад ч юм бэ хайрын тухай бодох бүрд, хайрын тухай мөрөөдөх бүрд,  хайрын тухай дурсах бүрд , хайрын үзүүрт төгсгөл үгүй мэт...

Хүмүүн бид хайр хэмээх тийм л нэгэн гэнэхэн жигүүрээр орчлон хорвоод нисэн дүүлдэг, уясан нялхамсдаг. Тэрээр  хүн бүхэн л хайрыг эрхэмлэн нандигнан, сэтгэлийн гүндээ баясан цэнгэдэг шүү дээ. Учир нь хайр бол хорвоо дэлхийн амь амьсгал , амьдралын эрч хүч итгэл нь болон биднийг  хайрладаг бүхэнтэй минь холбосон шидтэн мэт. Яг л шидэт дохиураар хос хоёрыг учруулан харц харцаа, зүрх зүрхээ онилон харсан тэр мөчөөс л хайр- хайртай түүнийх нь юм бүхнийг хүлээн зөвшөөрөхөд хүргэн эрхэм нандин, өр зүрхнийх нь адил  болон энэ орчлонд хамтдаа цохилж эхэлдэг. 

Үнэндээ бид сайхан хайран дунд амьдарч байна, харин түүнийгээ сэтгэл зүрхэндээ л нандигнан эрхэмлэх хэрэгтэй.  Барьж мэдэрч чадахгүй алсын алс хэдий ч хайр бол хязгааргүй баяр жаргалангийн урсгал мэт орчлон хорвоод  ундарсаар л , гэрэлтсээр ...

Бичсэн: Бидний хайрын блог | цаг: 11:58 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 405 удаа уншигдсан.



:-)
 
xaax