2012-01-31
Тэнгэрт ганцхан нар байдаг
Тэнгэрт ганцхан нар байдаг
Тэр нь бүх хүн дээр яг ижилхэн тусдаг
Харин бидний зүрхэнд түүнээс хавьгүй олон нар бий
Тэр нарнуудыг хайр гэж нэрлэе
Хайр байхгүй болчихвол гадаа цэлмэг байсан ч цээжин дотор салхилж , тэнгэр үүлгүй байлаа ч нүдэн дотроос бороо ордог
Хайрт минь, чи намайг орхихоор шийдвэл Хаалганы минь дэргэд мэдээ алдуулагч үлдээгээрэй Бидэнд байсан, бас одоо байхгүй бүхний төлөө Би өөрийгөө тэр чигт нь мансууруулах хэрэгтэй биз
Тэр үед Газарт өвдөглөж суугаад хичнээн залбирсан ч
Ганцаардсан намайг аврах ямар ч шашин байхгүй
Тиймээс чамайгаа дэргэдээ байлгаж
Тэр хаалгаар гаргаад явуулчихгүйн тулд
Тэнэг би ямар их золиос гаргаж байгааг
Үргэлж санаж яваарай Чамайгаа алдвал
Надад нар гэж байхгүй
Чамайгаа алдвал
Цэлмэг өдөр гэж байхгүй
Чамайгаа алдвал
Нүд минь яг тэнгэр шиг бүрхэх болно
Тэгээд тэндээс өдөр бүр бороо орно Бороо орно
Бичсэн: Бидний хайрын блог | цаг: 17:10 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 328 удаа уншигдсан.



:-)
 
xaax