2012-01-31
Чамд зориулсан шүлэг

Шаналсан сэтгэлд минь горьдлого төрүүлэхээ боль 
Шатсан зүрхрүү минь ус цацахаа боль 
Шархалсан амьдралыг минь уландаа гишгэхээ боль 
Шаардсан үгсээр намайг доромжилхоо боль 
...Чамайг би аль хэдийн мартчихсан 
Чалчиж суух зав гаргаж чадахгүй нь 
Чангаас чанга чамд хэлчихий сонсож бай 
Чи надаас зайлаад өгөөч гуйя 

Өнгөрсөн амьдралд чи надад юу өгсийн бэ 
Өр зүрх рүү минь өшигчихөөс өөр юу хийсийн бэ 
Өвдсөн сэтгэлийн халуундаа тарчилж байхад 
Өрөвдөөд надруу нэг харцан бол өөр байх байсын 
Олон жилийн дараа над дээр хүрч ирчихээд 
Ойлгооч уучлаарай гэдэг үгээр хуурчихна гэж санаа юу 
Олсон энэ амьдралынхаа туршлаганд тулгуурлаад 
Охин чамд үгүй гээд хэлчихье 
Тэр үдшийг санаж байна уу гэнүү чи 
Тэнэг биш бол тэр үдшийг дурсах хэрэггүй 
Тэртээ тэргүй тэр үдэш мартагдчихсан 
Тэрийг саналаа гээд ч миний зүрх уярахгүй 
Хайртай байснаа бодооч гэнүү чи 
Хаяад явсан өдрүүд чинь л бодогдоод байна 
Харалган байсан нүдийг минь нээж өгсөн 
Хоёр нүүртэй хогийн амьтан чамд баярлалаа
Бичсэн: Бидний хайрын блог | цаг: 15:31 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


hi
hypnotized ярзайтал инээх гоё шүү
Бичсэн: Зочин (зочин) цаг: 18:57, 2012-03-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 629 удаа уншигдсан.



:-)
 
xaax