2012-01-31
Одоо л чи намайг хайрла
  Энэ бол миний амьдралын жинхэнэ үнэн
Хэн бол, Миний амьдралын жинхэнэ үнэ нь?
Чи бол миний амьдралыг тэтгэгч хүн нь
Би бол чиний амьдралыг тэтгэгч гүн нь
Ийм байхад яагаад бид үл ойлголцном
Би гайхаад "Яагаад би ийм хойлог болцым?"
Гэж өөрөө өөрөөсөө асууна
Гэр бүлийн хэрүүлээ чамаасаа бас нууна
Гэнэт тэр бүгдийг хэлэнгүүт бүгд буруугаар эргэнэ
Харанхуйд автан хайрт минь байхгүй хүнийг байгаа гэнэ
Харин би үнэнээ хэлэн чи минь л надад ганцхан гэнэ
Хамгийн гол нь энэ бүхэн л миний хэлэх ганц үнэн
Хамаг юм оронгоороо эргэж
Хар толгойг минь аянга ниргэж
Үзсэн амьдрал минь нүдний өмнө жирс хийнэ
Үлдсэн амьдрал минь нүдээ нээсэн ч бүрсийнэ
Үнэндээ би чамтай л учрах гэж
Өөр бусдаас чамайг нууж харах гэж
Өнгөт орчлонд төрсөн юм даа гэлтэй
Үгүй бишээ гээд чи минь наддаа хэл дээ?
Хайраа бидний хүсэл мөрөөдөл нэг байхад
Харанхуйн хаанчлал нурж үүр цайх нь
Хэний ч теоромоор илэрхий
Бидний зоригоор хэлтэрхий
Биет хэзээ ч үл эвдэрхийн
Тиймээ би хэтэрхий
Тэнэг гэдгийгээ бас мэдэрхийн
Хааяа, хэдий тийм ч гэсэн
Чинийхээ төлөө тэнэг зангаа дарж тэснэ
Хэн ч биш байхад минь чи минь л анх гарч ирсэн
Гэтэл одоо чи минь итгэлээ алдаад даарчихсан
Гэгээн хайрыг хүсэн надруугаа яарчихсан
Байгааг нь мэдэлгүй би дэндүү их алдаж
Бараан муухай бодол чамдаа халдааж
Тэрийгээ мэдэлгүй би бүр дахиад тэнэглэж
Тэнэг тэнэг зүйлсээр тархиа цэнэглэж
Чиний зүрх сэтгэлийг дэндүү ихээр гомдоожээ
Гэсэн хэдий ч чи минь наддаа битий гомдоочээ
Гэж би чамаасаа чин сэтгэлээсээ гуймаар байна
Гомдсон сэтгэлийг чинь тайтгаруулан тэврээд хамтдаа уйлмаар байна
Даанч чи бид хоёр бие биенээсээ дэндүү хол юм
Тиймээс бие биендээ итгэх нь л хамгийн гол нь
Гэдгийг чи минь ойлгох хэрэгтэй
Учир нь бид хамтдаа л биш бол амьдрахад бэрхтэй...
Бичсэн: Бидний хайрын блог | цаг: 10:53 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 322 удаа уншигдсан.



:-)
 
xaax