2012-01-26
Хайрын шүлгүүд
Мөрөөдлөө би урт шүлэг болгомооргүй байна
Мөнхийн хайр чамайгаа тэврээд л алдмааргүй байна
Хайраа би хэн нэгэнтэй хуваалцмааргүй байна
Хадгалж байгаад ганцхан чамдаа өгмөөр байна

Сэрэмгүй зүүдний чинь эзэн нь би байхсан
Сэвгүй сэтгэлийн чинь жигүүр нь би байхсан
Сэр сэр хийх салхины чимээ болж
Сэргэлэн чамдаа очих юмсан

Мөнхөд орших оддын дунд чамтайгаа байна
Мөнгөн сарны туяан дор ч чамтайгаа байна

Ухаалаг даруу харцанд чинь
Уянгалаг сайхан үгэнд чинь
Хайр татсан харцанд чинь
Хөөрхөн цагаан царайнд чинь би
Хөл алдан дурлажээ

Хайртай болсноо илчлээд байгаараа
Өөр нэгэнд үл алдах
Үнэнч сэтгэл минь ганц болохоор
Үргэлж хайрынхаа төлө
Мөнх амьдарнаа

Амьдралд би чамтай учирсандаа
Ариун хайраа чамдаа өгсөндөө
Хамгаас азтайд би өөрийгөө тооцдог
Хамгаас хайрт чамдаа би
Бүхнээс илүү хайртай

Тэвэр дүүрэн сарнай цэцэгс
Тэмүүлэх сэтгэлийн минь гэрч юм шүү
Үнэнч хайрын халуун мэндийг
Өөрт чинь илгээхийн тулд би яах ёстой вэ
Утасны цаанаас чинийхээ дууг сонсоход
Уулс талаар нисэн дүүлэх шиг хөөрдөг
Уулзаагүй нэг мөч хором бүрт
Уулын бэлд уйтгарлан суух шиг болдог

Амьдралаас олдсон эрдэнээ
Алдаж би хоцормооргүй байна
Азаар учирсан чамаасаа
Алхам ч би холдмооргүй байна

Үнэнчээр чамайгаа хүлээх минь хэвээрээ
Өвдтөлөө санаад уйлах минь хэвээрээ
Өөрөөс минь холч итгэсэн хэвээрээ
Үнэхээр би чинь чамдаа хайртай болжээ

Мөхөшгүй хайрыг миний зүрхэнд булгилуулсан
Хайрт минь чи миний
Халдашгүй нандин хайрын эзэн билээ
Би чамд хайртай

Хүний орчлонд чи миний итгэл
Хүсэл мөрөөдөлд минь чи миний гүнж юм шүү
Зүрх сэтгэлийн минь гэгээ болсон
Зүүд нойрны минь эзэн болсон
Зөвхөн чамдаа би хайртай

Зөв бурууг ялгах сэтгэл минь дэнсэлж
Зөвхөн чамд хайтай гэж
Зүрх минь надад чангаар хэлнэ
Бичсэн: Бидний хайрын блог | цаг: 13:57 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


хайрын сэтгэл
гоё шүлэг болжээ
Бичсэн: Зочин цаг: 21:47, 2022-02-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 6976 удаа уншигдсан.



:-)
 
xaax