2012-01-26
Сүсэгтэйдээ бус хайртайгаас

Сүсэгтэйдээ бус хайртайгаасаа би
Сүүдрийг чинь хүртэл гишгэхгүйсэн гэж
Эр хүн чиний тэнгэрлэг хийморийг дээдлэн
Элэг зүрхэндээ тэмүүлэн санаж явна

Үүлэн цаанаас нар хүлээж
Үгний чинь цаанаас хайр горьдож удлаа
Мөд намайгаа жаргаахгүй хайрын шорон
Мөргөлийн цагаан халуун сүм минь

Өлмий дор чин хайраа булаад
Үхэж болшгүй орчлонд хөлөө төөрүүллээ
Өрөөлийн уруул руу цорвойж жаргахад чинь
Өлмий дор чинь ивээс болог дээ миний хайр

Б.Лхагвасүрэн

Бичсэн: Бидний хайрын блог | цаг: 13:52 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


hi
yamar goe blog ve
гоё шүү
Бичсэн: Anji (зочин) цаг: 15:31, 2012-01-26 | Холбоос | |


улайх
Бичсэн: altaa_sh цаг: 14:52, 2012-01-26 | Холбоос | |


wow taalagdaj bn shuu
Бичсэн: altaa_sh цаг: 14:52, 2012-01-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 273 удаа уншигдсан.



:-)
 
xaax